<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Бидний мэдэх Selpak

Огноо: 2017-11-14

Бид салфетка, 00-н цаас амны алчуурыг

  • Хоол идэхдээ
  • Ариун цэврийн өрөө орохдоо
  • Машин барихдаа
  • Хүүхдээ хуурайлахдаа
  • Ажил, сургуульдаа явахдаа
  • Хоол ундаа бэлтгэхдээ
  • Гэр орноо цэвэрлэхдээ
  • Баяр ёслол, арга хэмжээ зохион байгуулахдаа
  • Дасгал, хөдөлгөөн хийхдээ

 

гээд амьдралынхаа өдөр тутамд, нүүр гараа арчих, бохироо цэвэрлэх, эд зүйлсийнхээ тоос шороог авах, ариун цэврийн өрөө орох гэх мэт бүхий л үед салфетка, 00-н цаас, амны алчуурыг хэрэглэдэг. Салфетка нь бидний бохироос эхлээд, ариун цэвэр гээд бүхий л зүйлсийг арчих, цэвэрлэхэд илүү амархан болгож өгдөг. Бүр арчих, цэвэрлэхээр зогсохгүй баярын ширээг маань хүртэл чимж өгдөг болсон. 

Дэлхий дахинд олон тооны амны салфетка, 00-н цаас үйлдвэрлэгчид байдаг. Салфетка худалдаж авах гэдэг ганц сонголтоор хязгаарлагдахгүй. Дэлгүүрт ороод гоо сайхан, ариун цэврийн хэсэг дахь салфетканы тоо төрөл маш их. Танд адилхан л арчиж, цэвэрлээд хаядаг зүйлийг чанараар нь ялгах ямар шаардлага байна? Ямрыг нь ч ашигласан адилхан шүү дээ гэж та бодож байна уу?

Тэгвэл энэ ойлголт маш буруу юм. Салфетка нь хүний нүүр, ам, гар хөл гээд арьсанд хүрч байдаг тул ямар нэгэн хими-ийн хэт боловсруулалт ороогүй, янз бүрийн харшил өгөх, өдөөх нөлөөгүй байх нь чухал байдаг. Мөн дээрээс нь амархан урагдаж, цоорохгүй байх, ус тос сайн шингээх, 00-руу хийсэн тохиолдолд усанд уусах чанар гэх мэт маш олон стандартын шаардлагыг хангасан салфетка авах нь их чухал. Ингэж сонгож авснаараа дараа гарах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж байдаг. 

Бидний мэдэх Selpak брэнд нь 00-н цаас, амны салфетка, гарын салфетка, хоолны ширээн дээр тавих зориулалттай гоёлын салфетка, хүүхдийн нойтон салфетка, гал тогооны салфетка гээд маш олон төрлийн салфетка, цааснууд үйлдвэрлэдэг ба энэхүү бүтээгдэхүүнүүдийн давуу тал, онцлогоос дурдвал:

Халаасны салфетка 
  • Гарын арьсыг зөөлрүүлэх лосионтой
  • Цэцэг-сийн зөөлөн үнэртэй
  • ажил, оффис, бизнес уулзалтад хэрэглэхэд тохиромжтой классик энгийн
  • Минт-тэй 
  • Халаасанд багтах, хаа ч авч явахад хялбар савлагаатай
  • Усанд сайн уусдаг
  • Ус, тос сайн шингээж авдаг
  • Олон давхаргатай, хурдан цоорч, норж урагддаггүй
00-н цаас
  • Жорлонгийн усанд уусах чадвар сайн, бөглөө үүсгэхгүй
  • Олон давхар давхаргатай хурдан цоорохгүй
  • Шингээх чадвар сайн
  • Савлагаа хялбар
  • Арвин (хэмжээ урттай)
  • Биед ямар нэгэн харшил өгөхгүй
  • Зөөлөн, таатай
Ширээний гоёлын салфетка
  • Янз бүрийн өнгө хээ, зурагтай 
  • Гоёмсог
  • Хэмжээ стандартын, 
  • Хэрэглэхэд сөрөг нөлөөгүй
  • Өнгө үзэмж сайтай
  • Шингээх, уусгах чадвар сайн

гэх мэт дээрх бүтээгдэхүүнүүд нь маш олон давуу талтай, чанартай бүтээгдэхүүнүүдийг Selpak брэнд маань яг хэрэглэгчдэдээ зориулан тусгайлан бодож, төлөвлөж бий болгодог юм. Мэдээж өөр бусад брэнд-ийн бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад үнэ ч гэсэн боломжийн байдаг билээ. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Салфеткаар хийх чимэглэл

Баяр ёслол, амралт зугаалга, ажил гэр, сургууль соёл, хооллох гэх мэт бүхий л үедээ өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулж чанартай бүтээгдэхүүнийг санал болгож, хэрэглэж байгаарай. 

Selpak napkin collection

Сэдэв: Ахуйн зөвлөгөө , Амьдралд хэрэгтэй зөвлөгөө

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер

Цахим ном


Цахим гарын авлага  татах

Онцлох


 
Хоол
ТАТАЖ АВАХ