<img height="1" width="1" style="display:none" src="https://www.facebook.com/tr?id=1959785734240817&amp;ev=PageView&amp;noscript=1">

Ариун цэврийн хэрэглэлийн түүх

Огноо: 2017-08-30

 

Ариун цэврийн хэрэглэлийн түүх

Эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл бол сарын тэмдгийн үед хамгийн хэрэг болдог зүйл. Бидний өнөөдрийн хэрэглэдэг ариун цэврийн хэрэглэл анх хаанаас, хэрхэн үүссэн бол? Өнөө үеийнх шиг нийлэг материалтай байсан болов уу? 

10 дугаар зууны эхэн үеэс Эртний Грекийн түүхэнд ариун цэврийн хэрэглэлийн талаар дурдсан байдаг. Зузаан даавуу, таарыг давхарлан олон удаа хэрэглэдэг байсан байна. 

Орчин үеийн зориулалтын ариун цэврийн хэрэглэл бий болохоос өмнө ихэнх эмэгтэйчүүд хөвөн, даавуу, хонины ноосыг хэрэглэдэг байжээ. Мөн ариун цэврийн зориулалтаар хэрэглэх ширмэл даавуу, үслэг эдлэлийг гар аргаар оёдог байсан байна. 

Дайны талбар дээрх цэргүүдийг эмчлэх тэдгээрийн цусыг маш сайн тогтоох арга хайж байсан сувилагчдаас анхны ариун цэврийн хэрэглэлийн санааг олжээ. Анхны хэрэглэлийг Францад сувилагчид модны зөөлөн эдээр хийсэн байна. Энэ нь маш хямдхан бөгөөд шингээлт сайтай байсан бөгөөд энэ санаанд тулгуурлан 1988 онд Southball гэх ариун цэврийн хэрэглэлийг худалдаанд гаргажээ. Харин Johnson & Johnson 1896 онд Lister's Towel гэх эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэврийн алчуур гаргасан байна.

1920

1920 оны эхэн үе хүртэл зориулалтын ариун цэврийн хэрэглэлийг дэлгүүр, худалдааны газраас асуухаасаа санаа зовдог байв. Харин нэрийг Nupak болгон шинэчилж ариун цэврийн хэрэглэл гэсэн тодотголыг нь арилгасан нь илүү оновчтой санаа байсан болж эмэгтэйчүүд санаа зоволгүйгээр худалдан авалт хийх болсон юм. Мөн асуухаасаа санаа зовсон хүмүүст мөнгөний хайрцагт мөнгөө хийн худалдагчаас асуух шаардлагагүйгээр ариун цэврийн хэрэглэлээ авах боломжийг олгосон нь маш зөв алхам байсан юм.Хэдий хүмүүс хэтэрхий үнэтэй гэж уламжлалт байдлаа хадгалсаар байсан ч хэдхэн жилийн дараа ариун цэврийн хэрэглэл илүү өргөн хүрээнд хэрэглэгдэх болжээ.

Эхэн үеийн ариун цэврийн хэрэглэл ноосон даавуун, шингээгч ирмэг бүхий дөрвөлжин хэлбэртэй байжээ. Энэ нь хэрэглэхэд төвөгтэй, хөдөлгөөнд хүндрэлтэй байсан тул сайжруулалт хийгджээ.ариун цэврийн хэрэглэл

 

Хожим нь дээрх зураг шиг дотуур өмд шиг наалдамхай туузыг байрлуулснаар илүү эвтэйхэн болжээ.

Сүүлийн 20 жилд ариун цэврийн хэрэглэлийн үйлдвэрлэл хөгжиж, хэлбэр загвар, шингээлт, материал, дизайны хувьд илүү сайжирч илүү тав тухтай болж байна. Дотуур хувцсанд тогтоох зориулалтаар "далавч" нэмж мөн үнэр дарах зориулалтаар олон төрлийн эмийн болон эмийн бус үнэр дарагчийг хэрэглэдэг болсон нь маш өндөр дэвшил юм. Та одоо хаанаас л бол хаанаас өөрт тохирох ариун цэврийн хэрэглэл, тампон, ариун цэврийн аягыг авах боломжтой.

ХОЛБООТОЙ: Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд

ариун цэврийн хэрэглэл

Сэдэв: Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

Гантөгс

Нийтлэлч: Гантөгс

Анунгоо ХХК - Маркетингийн менежер